Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “ШАРАВ СУДЛАЛ-70” эрдэм шинжилгээний хурал

        Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “ШАРАВ СУДЛАЛ-70” эрдэм шинжилгээний хурал, “АСЕМ-ЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД, ЖАРГАЛТХААНЫ ТЭМДЭ樂威壯
ГЛЭЛҮҮД” номын нээлт 2022.12.08 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг Монгол улсын Консерваторийн захирал, МУУГЗ, Профессор Ц.Пүрэвхүү нээж, Урлаг судлалын ухааны доктор /PhD/, профессор М.Ундраа удирдан явууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд,

-С.Соронзонболд Урлаг судлалын ухааны доктор /PhD/, профессор

”Б.Шаравын хөгжим зохиох арга, түүний үндэс”

-С.Энхбулаг Хөгжим судлаач

”Б.Шаравын Замбуу тивийн наран магтуу ба бүтээлийн гурвалжин”

-А.Цэдэн-иш МУК-ын хүндэт профессор, МУУГЗ

Б.Шарав “Үндэсний урлагийн байгууллагатай холбогдох нь”

-Л.Эрдэнэчимэг Шинжлэх ухааны доктор, профессор, МУУГЗ

”Б.Шаравын “Хэрлэнгийн домог” зохиол нь нэн эртний монголчуудын галав ертөнцийн мессежийг дамжуулсан уу”

-Б.Батжаргал Соёл судлалын ухааны доктор /PhD/, хөгжим судлаач