“ШАРАВЫН ЗАМБУУТИВ” Хөгжмийн хөрөг /Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын 70 насны ойд зориулсан баримтат кино/

Б.ШАРАВ САН-ийн захиалгаар Арт/Лар Хаус студийн найруулагч Б.Бадрал, Таван нүдэн Luxury Брэндийн Б.Батзаяа нар хамтран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын тухай “ШАРАВЫН ЗАМБУУТИВ” баримтат киног бүтээжээ. Их зохиолчийн 70 насны ойн хүрээнд хийгдсэн томоохон ажил болох уг баримтат кино нь алдарт I симфони болон II симфони, “Замбуу тивийн наран магтуу” гэх бүтээлийн гурвалжин дээр үндэслэн бүтээгджээ. Тус баримтат кино нь МҮОНТ-ээр гарч, үзэгчдийн хүртээл болоод байна.