“АЯЛГУУНД ШИНГЭСЭН СЭТГЭЛ МИНЬ”

Нэрт хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганчимэг нь ханийнхаа 70 насных нь ойд зориулж, амьдрал, уран бүтээлийнх нь тухай “АЯЛГУУНД ШИНГЭСЭН СЭТГЭЛ МИНЬ”  нэртэй номоо эмхэтгэн гаргажээ.

Тус номонд хөгжмийн зохиолч Б.Шаравын 2013-2019 он хүртэлх  учир утгат амьдрал, уран бүтээлийнх нь  алтан түүхүүд, баримт мэдээлэл, ярилцлагууд, анд нөхдийнх нь дурсамж яриа, өөрийнх нь хөгжмийн тухай задлан тайлсан үгс зэрэг багтжээ.

Энэ ном бол гэргий Д.Ганчимэгийн ханьдаа зориулж гаргасан хоёр дахь ном бөгөөд анхны ном нь “Амьдрал, уран бүтээлийнхээ тухай сонин сэтгүүл, радио, телевизэд өгсөн ярилцлагын эмхэтгэл” нэртэйгээр 2013 онд хэвлэгдэн гарчээ.