III Уралдаан
SHARAV MUSIC
COMPETITION III
2023.11.08 - 2023.11.13

МОНГОЛ  УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ЧИНГИС ХААН ОДОНТ, ХӨДӨЛМӨРИЙН

БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХӨГЖМИЙН

ЗОХИОЛЧ БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВЫН НЭРЭМЖИТ МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД,

ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ

     Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдааныг  2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын 143-р тогтоол гарснаар 4 жил тутам зохион байгуулахаар тогтсон.

Энэ уралдаан нь сонгодог болон үндэсний хөгжмийн  урлагийг дэмжин тэтгэх, олон улсад сурталчлах, мэргэжлийн дуучид, хөгжимчдийг олон улсын уралдаан тэмцээнд чадал чансаагаа сорих боломж олгох зорилгоор зохион байгуулж ирсэн олон улсын  хэмжээний уламжлалт уралдаан юм.

     Уралдаан нь 2023 оны 11 дүгээр сарын 8-13 -ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
И-мэйл: info@sharav.org
Та уралдаан болон бүртгэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл
+976-98114353/Монгол хэлээр/
+976-89116002 /Англи хэлээр/
+976-99143350 /Орос хэлээр/
дугааруудаас 09-18 цагийн хооронд мэдээлэл авч болно

 

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

       Энэ уралдааны зорилго нь Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн соёлын бодлогын хүрээнд залуу уран бүтээлчдийн авьяас билиг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, тэдний урын санг монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээр баяжуулан авьяас билгээ сорих боломжийг олгох, мэргэжлийн өндөр түвшний авьяаслаг залуу дуучид, хөгжимчдийг  тодруулан улмаар монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүд, Б.Шаравын “Чингис хаан” дуурь, дуулаачийн болон үндэсний хөгжимд зориулсан томоохон бүтээлүүдийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн урын санд оруулахад оршино.      

УРАЛДААНЫ ДҮРЭМ ЖУРАМ

АГУУЛГА

1. Ерөнхий мэдээлэл
2. Уралдаан явуулах журам
3. Шагнал, урамшуулал
4. Нэмэлт мэдээлэл
5. Уралдааны хөтөлбөр
6. Холбоо барих

1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. УРАЛДААНЫ ХУВААРЬ

       Уралдаанд оролцогчдыг 2023 оны 11 дугаар сарын 01-ийг хүртэл Уралдаан зохион байгуулах хороон дээр бүртгэнэ. Хугацаа хожимдсон тохиолдолд уралдаанд оролцогчдын материалыг хүлээн авахгүй.    

Нээлтийн ёслол: 2023 оны 11 дүгээр сарын 8

  • I шат: 2023 оны 11-р сарын 9
    • I шатны дүнг зарлах: 2023 оны 11-р сарын 9
  • II шат: 2023 оны 11-р сарын 10
    • II шатны дүнг зарлах: 2023 оны 11-р сарын 10
  • III шат: 2023 оны 11-р сарын 11
    • III шатны дүнг зарлах: 2023 оны 11-р сарын 11
  • Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ,  Шагналтнуудын Гала тоглолт 
    • Нийслэлийн Соёлын Төв Өргөө: 2023 оны 11-р сарын 13

1.2. ТӨРӨЛ, АНГИЛАЛ

Үндэсний хөгжмийн хөгжимчдийн уралдааныг дараах хөгжмийн төрлүүдээр зохион явуулна.  Үүнд: Морин хуур, Хуучир, Ёочин, Шударга, Ятга, Лимбэ, Эвэр бүрээ, Их хуур, Бишгүүр;

Мэргэжлийн дуучдын уралдааныг Сопрано, Меццосопрано, Тенор, Баритон, Басс гэсэн ангиллаар явуулна.

1.3. НАСНЫ ХЯЗГААР

Уралдааны удирдамжийн шаардлагыг хангасан аль ч улс орны 35 хүртэлх насны мэргэжлийн дуучид /1988 оны 11-р сарын 1 нээс хойш төрсөн/, 35 хүртэлх насны  хөгжимчид /1988 оны 11-р сарын 1-нээс хойш төрсөн /оролцож болно.

1.4. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА

Монгол Улсын Соёлын Яам
Монгол Улсын Консерватори
Б.Шарав сан

2. УРАЛДААН ЯВУУЛАХ ЖУРАМ

2.1. ШҮҮГЧИЙН АЖИЛ ҮҮРЭГ

2.1.1. Шүүгчид уралдаанд оролцогчдыг нууц санал хураах замаар дүгнэнэ.

2.1.2. Уралдааны явцад маргаантай асуудал гарах тохиолдолд шүүгчид шийдвэрлэнэ. Бүх шатны шалгаруулалтад шүүгчдийн шийдвэр эцсийн байна.

2.1.3. Шүүгчид Уралдаан зохион байгуулах хорооны дотоод дүрмийн дагуу ажлаа гүйцэтгэнэ.

2.2. УРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2.2.1. Уралдаанд оролцогчид өөрсдийгөө албан ёсны www.sharav.org сайт дахь Уралдааны оролцогчид хэсэгт байршуулсан байна.

2.2.2. Оролцогчид I, II, III шатуудад хамсран хөгжимдөгчийг (концертмейстрыг) өөрсдөө хариуцна. Хэрэв гадаадын оролцогчдод хамсран хөгжимдөгч /концертмейстер/ шаардагдах тохиолдолд Уралдаан зохион байгуулах хороо хамсран хөгжимдөгчөөр хангах үүргийг хүлээнэ. Төлбөрийг оролцогч өөрөө хариуцна.

2.2.3. I шатанд тоглох хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа хөгжимчдөд 35 минут, дуучдад 20 минутаас ихгүй байна. II шатны хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа хөгжимчдөд 35 минут, дуучдад 25 минутаас ихгүй байна. III шатны хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 40 минут, дуучдад 20 минутаас ихгүй байна.

2.2.4. Шүүгчдийн санал хураалтаар гаргасан III шатны шалгаруулалтын дүнг албан ёсны www.Sharav.org сайтад тавина.

2.2.5. Уралдаанд оролцогчдын дарааллыг сугалаагаар зохицуулж, уралдааныг дуустал баримтална.

2.2.6. Уралдаанд оролцогчид бүртгэлийн хураамж дотоодын оролцогч 150 000 төгрөг, гадаадын оролцогч 100$ төлнө.

Б.Шарав сангийн Хаан банкны данс: 5114409779 /Гүйлгээний утганд овог нэр бичих/

2.3. БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТ

Гадаадын оролцогчдод тусгай хуваарийн дагуу давтлага сургуулилт хийх анги танхим гаргаж өгнө.

2.4. ОРОЛЦОГЧИД ИРЖ, БУЦАХ, БАЙРЛАХ

2.4.1. Гадаадын болон дотоодын оролцогчид байр, хоол, замын зардлаа өөрсдөө хариуцна.

2.4.2. Оролцогчид хөгжмийн зэмсэгтэйгээ ирэхээр бол гаалийн бүрдүүлэлт, тээврийн хөлсийг өөрсдөө хариуцна.

3. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

3.1.1. Уралдааны эцсийн шатны ялагчид дараагийн шагнал, урамшуулал авна.

Нэгдүгээр байр: Алтан медаль, диплом  

Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, диплом  

Гуравдугаар байр: Хүрэл медаль, диплом  

Тусгай байр: Диплом  

Тусгай байр: Диплом  

3.1.2. Уралдаан зохион байгуулах хороо, уралдааны хамтрагчид нь хамсран хөгжимдөгчид (концертмейстерт) тусгай шагнал олгож болно.

3.1.3. Уралдаан зохион байгуулах хороо уралдаан дууссаны дараа шагналтнуудын тоглолтууд зохион байгуулж болно.

4. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

4.1. НЭМЭЛТ ДҮРЭМ ЖУРАМ

4.1.1. Уралдааны болзолт хөтөлбөрт тусгагдсан Б.Шаравын бүтээлийн нотыг доорх хаягаар авч болно. www.sharav.org

4.1.2. Уралдааны бэлтгэл ажил, шалгаруулалтын явцад үүссэн асуудлуудыг Уралдаан зохион байгуулах хороо эцэслэн шийдвэрлэх эрхтэй.

4.1.3. Оролцогч нь тухайн үеийн дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Уралдаан зохион байгуулах хороо болон шүүгчид оролцогчийг уралдаанаас хасах эрхтэй.

4.1.4. Уралдааны оролцогч нь уралдаан зохион байгуулагчдын төлөвлөсөн мэдээлэл, ярилцлагаас гадна олон нийтэд ямар нэг мэдээлэл өгөх, уралдаан явагдаж буй явцад ярилцлага өгөхийг хориглоно.

4.1.5. Уралдааны шагналтнууд Уралдаан зохион байгуулах хорооноос зохион байгуулж байгаа уралдааны хаалтын ёслолын ажиллагаа болон Гала тоглолтод оролцох үүрэгтэй.

4.1.6. Уралдаан зохион байгуулах хороо нь уралдаанд хамааралтай бэлтгэл болон шалгаруулалтын явцын (уралдааны хаалтын болон нээлтийн ёслолын ажиллагаа, уралдааны шалгаруулалт г.м) бүхий л материалуудыг улс орнуудад явуулах, аудио, видео бичлэг хийх, хэвлэн нийтлэх, олшруулах, түгээн дэлгэрүүлэх онцгой эрхтэй. Уралдаан зохион байгуулах хороо нь фото, аудио/ видео бичлэгийн материалуудыг уралдаанд оролцогч, концертмейстер, удирдаач, симфони найрал хөгжим, мөн шүүгчдийн зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй ашиглах онцгой эрхтэй.

4.1.7. Уралдааны албан ёсны хэл нь монгол хэл байна.

4.1.8. Оролцогчид бүх заагдсан хөтөлбөрийг нот харахгүйгээр тоглоно.

4.1.9. Уралдаанд оролцогчид хөтөлбөрт заагдсан тоглолтын үргэлжлэх хугацааг хэтрүүлэхгүй байхаар тооцож, тоглох зохиолуудынхаа асуудлыг бие дааж шийдвэрлэнэ.

4.1.10. Уралдаанд зөвхөн албан ёсны хэвлэлтэд гарсан зохиолуудаас тоглоно.

4.1.11. Бүртгэлийн хураамж болон бусад материалуудыг оролцогчдод буцааж олгохгүй.

4.1.12. III шатнаас шалгарсан оролцогчид концертыг эх хувилбараар нь симфони найрал хөгжимтэй тоглоно.

4.1.13. Тоглогч өөрийн зохиомжоор тоглохгүй.

5. УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР

5.1. ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ

I шат: 35 минутаас ихгүй байна

1. Монгол орны хөгжмийн зохиолчдын том хэлбэрийн бүтээл (сонат, концерт, концертын I анги эсвэл II, III анги байж болно).
2. Дэлхийн сонгодог бүтээлээс
3. Хөгжимчний техникийн ур чадвар харуулсан зохиол (виртоуз).

II шат: 35 минутаас ихгүй байна

1. Том хэлбэрийн бүтээл (өөрийн орны болон сонголтоор).
2. Б.Шаравын үндэсний хөгжимд зориулсан концертууд.
3. Жижиг хэлбэрийн уянгын бүтээл (lirico).

МОРИН ХУУР

Б.Шарав. Морин хуур найрал хөгжмийн концерт

ХУУЧИР

Б.Шарав. Хуучир найрал хөгжимд зориулсан сюит концерт I, II анги

ЁОЧИН

Б.Шарав. Ёочин найрал хөгжимд зориулсан концерт

ШУДАРГА

Б.Шарав. Шударга найрал хөгжмийн концерт

ЯТГА

Б.Шарав. Ятга хөгжимд зориулсан вариаци концерт

ЛИМБЭ

Ц.Нацагдорж. Лимбэ хөгжимд зориулсан концерт I-IV анги

ЭВЭР БҮРЭЭ

Ц.Нацагдорж. Эвэр бүрээ хөгжимд зориулсан концерт № 2

ИХ ХУУР

           Х.Алтангэрэл. Их хуурт зориулсан концерт (I,II, III анги)

БИШГҮҮР

           Д.Ариунболд. Хөтөлбөрт концерт (Бишгүүр хөгжимд зориулсан)

III шат: үргэлжлэх хугацаа 40 минутаас ихгүй байна.

1. Том хэлбэрийн бүтээл (сонат, концерт, концертын I анги эсвэл II, III анги байж болно).
2. Хувийн урын сан.

5.2. ГОЦЛОЛ ДУУЧИД

I шат: 20 минутаас ихгүй

1. Ари (1 монгол, 1 гадаад байж болно).
2. Ари (Дэлхийн сонгодог бүтээлээс)
3. Б.Шарав. Ардын дууны найруулга эсвэл мэргэжлийн дуунуудаас

II шат: 25 минутаас ихгүй

1. Ари (1 монгол, 1 гадаад байж болно)
2. Ари (Дэлхийн сонгодог бүтээлээс)
3. Pоманс, дуу
4. Б.Шарав. Романсуудаас

III шат: 20 минутаас ихгүй

1. Б.Шарав. Чингис хаан дуурийн аринууд  
2. Ари (сонголтоор)                                                    

СОПРАНО

1. Б.Шарав Чингис хаан дуурийн Хадааны ари
2. Ари /сонголтоор/                                                                                              

МЕЦЦОСОПРАНО

1. Б.Шарав Чингис хаан дуурийн Өүлэн эхийн ари
2. Ари /сонголтоор/                                                      

ТЕНОР

1. Б.Шарав Чингис хаан дуурийн Жамухын ари
2. Ари /сонголтоор/                                                                                                        

БАРИТОН

1. Б.Шарав Чингис хаан дуурийн Тэмүжиний ари
2. Ари /сонголтоор/                                                                                          

БАСС

1. Б.Шарав Чингис хаан дуурийн Ван ханы ари
2. Ари /сонголтоор/

6. ХОЛБОО БАРИХ

6.1. УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаан зохион байгуулах хорооны хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Бээжингийн гудамж, Монгол Улсын Консерватори

Уралдааны албан ёсны сайт: www.sharav.org

Уралдааны емайл хаяг: info@sharav.org

Холбоо барих утас: (976) 8911-6002

                                 (976) 9902-1225

УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН МЭДҮҮЛЭГТ БАЙВАЛ ЗОХИХ БАРИМТ БИЧГҮҮД:

Болзолт хөтөлбөрийн дагуу I, II, III шатанд дуулах, хөгжимдөх хөгжмийн бүтээлүүдийн жагсаалт
Өнгөт гэрэл зураг 1 ширхэг /6х9/
Өөрийн товч танилцуулга
Хамсран хөгжимдөгчийн /концертмейстер/ товч танилцуулга
Уралдаанд орох эрхийн хураамж төлсөн баримт

УРАЛДААНЫ ШАГНАЛ

Гран-При 15’000 ам.доллар

Мэргэжлийн дуучид:

Нэгдүгээр байр 10’000 ам.доллар

Хоёрдугаар байр  8’000 ам.доллар

Гуравдугаар байр  5’000 ам.доллар

Тусгай байр  500 ам.доллар

Үндэсний хөгжмийн хөгжимчид:

Нэгдүгээр байр  10’000 ам.доллар

Хоёрдугаар байр  8’000 ам.доллар

Гуравдугаар байр  5’000 ам.доллар

Тусгай байр  500 ам.доллар

Шилдэг концертмейстер: 500 ам.доллар

Бүртгүүлэх
Мэргэжлийн дуучдын уралдааны бүтээл
Б.Шарав - "Чингис хаан дуурь - Залуу Тэмүжиний ари"
Б.Шарав - "Чингис хаан дуурь - Өэлүн эхийн ари"
Б.Шарав - "Чингис хаан дуурь - Ван хааны ари"
Б.Шарав - "Чингис хаан дуурь - Жамухын ари"
Б.Шарав - "Чингис хаан дуурь - Хадааны ари"
Б.Шарав - "Чингис хаан дуурь - Чингис хааны ари"
Үндэсний хөгжимчдийн уралдааны бүтээл
Б.Шарав - Морин хуур, Симфони найрал хөгжимд зориулсан концерт
Б.Шарав- Хуучир, найрал хөгжимд зориулсан сюит I, II анги
Б.Шарав- Ёочин, найрал хөгжимд зориулсан концерт
Б.Шарав- Шудрага, найрал хөгжимд зориулсан концерт
Б.Шарав- Ятга, хөгжимд зориулсан вариаци концерт
Х.Алтангэрэл- Их хуур, симфони найрал хөгжмийн концерт 1, 2, 3 анги
Д.Ариунболд - Бишгүүр, симфони найрал хөгжимд зориулсан концерт- клавира 1,2,3-р анги"
Ц.Нацагдорж- Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт
Ц.Нацагдорж - Лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан концерт
Уралдааны мэдээлэл
Уралдаанд оролцогчид
Зохион байгуулах хороо
И-мэйл: info@sharav.org
Та уралдаан болон бүртгэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл
+976-98114353/Монгол хэлээр/
+976-89116002 /Англи хэлээр/
+976-99143350 /Орос хэлээр/
дугааруудаас 09-18 цагийн хооронд мэдээлэл авч болно